Хүмүүсээ бие биеэ хайрлацгаая

 


Гэсэн ч өөрт байгаа сайн сайхан бүхнээ энэ дэлхийд зориул.
/Харанхуйг гэтлэхүй номноос/

Ер нь хүн гэдэг бодлогогүй, авцалдаагүй амиа хичээмтгий байдаг
Гэсэн ч тэднийг хайрла.
Чамайг сайн сайхан зүйл хийхээр хүмүүс чамайг далдуур муулж буруушаах болно.
Гэсэн ч сайныг үйлд.
Чамайг амжилттай байх аваас хуурамч найз нөхөд, үнэнч дайсан гарч ирэх болно.
Гэсэн ч амжилт олсон хэвээр л бай.

Өнөөдөр чи сайныг үйлдэхэд маргааш нь мартагдах болно.
Гэсэн ч сайныг үйлд.
Шударга болон илэн далангүй байдал чамайг юм юманд өртүүлэх болно.
Гэсэн ч шударга бөгөөд илэн далангүй бай.
Томоохон сэтгэдэг агуу хүмүүсийг жижиг сэтгэдэг өчүүхэн хүмүүс буудах болно.
Гэсэн ч өргөн хүрээтэй бод.
Сул дорой хүмүүс байдаг ч зөвхөн хүчтэй нэгнийг л даган хошуурцгаадаг.
Гэсэн ч сул дорой нэгний төлөө тэмц.
Бүтэн жилийн турш бүтээж босгосон ажил тань ганцхан шөнийн дотор сүйрчихэж ч магадгүй.
Гэсэн ч бүтээн босго.
Тусламж хэрэгтэй хүмүүст тусалсны хариуд тэд чам руу довтолж ч магадгүй
Гэсэн ч хүмүүст тусал.
Өөрт байгаа сайн сайхан бүхнээ энэ дэлхийд зориул.
Чамайг шүдэнд орсон мах шиг авч хаях болно.
Гэсэн ч өөрт байгаа сайн сайхан бүхнээ энэ дэлхийд зориул.

?!

 

Зөвхөн өөртөө зориулж
Нэрийг минь хэл
Зөвхөн өөртөө зориулж
Өврийг минь сана
Хэзээ нэгэн цагт чинийх байсан
Хэлбэрлэг төрх, будаггүй уруулд
Унаж үхдэгтэйгээ эвлэр
Хаврын салхи мэт араншинг минь
Халааснаасаа гээсэн зурвас мэт
Хаяж чадаагүйдээ гунигла
Надаас бусад нь чамд хэн байсныг
Надаас элгэмсүүг мэдэх үгүйгээ
Нэрэлхэх юмгүй цэгнэ
Навчис унах цагаар
Намайг зорьж халамцуухан ир
Тэнэглээд ч гэсэн зоригло
Тэгээд хэрхэхийг минь хүлээ

Надад байгаа бүгдийг ав

Надад байгаа бүгдийг ав
Намрын үнэр, хаврын салхийг ав
Насны гэнэн, хацрын сэвхийг ав
Надад байгаа бүгдийг ав

Жавартай инээд, жаргалтай мөрөөдлийг ав
Жаазтай хөрөг, жанчтай тачаалыг ав
Омголон зан, ороо хүслийг ав
Охорхон даашинз, оорцог гунигийг ав
Надад байгаа бүгдийг ав
Надад ганцхан,
Өөрийг минь үлдээ
Өрцөн чанад
Өстнийг минь үлдээ
Намайг гэсэн бүгдийн
Найргийн сөнг чилээж
Надад, лайг нь үлдээ

Аавдаа...

 

Ц.Хулан : Аавдаа
 
        Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
        Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
        Санчигт нь нэмэгдэг мөнгөн сор нь тоогоор жаргана даа гэхэд
        Санаагаар даанч болохгүй юм ааваа.

        Бүүвэйтэй хонгор жилийн минь тухай мэдээж олон
        Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг
        Бүхий л орчлонд харин аавын минь ач гэж дуулдаггүй
        Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ.

        Амттай зөөлөн хоёроор баярлуулдаг муу ээжий л минь
        Айлын тавагаас чихэр хармаалж шараа болгооно
        Аав минь тэгэхгүй, алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
        Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
        Ээдрээнт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
        Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунаас атгаж
        Сансарт хүү нь нисэх юм шиг санаж ээж нар сацлаа өргөж үлддэг.
        Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг
        Атгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ.
        Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж
        Аав нар сумны үүзэл шиг хааяа дуугарна,
        Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг,
        Битүүхэн дотроосоо норж аав нар чимээгүйхэн өтөлдөг.
        Үхэж болохгүй тушаалаа авсан цэрэг шиг
        Үр нь хөлөө олтол цоо эрүүл шиг жүжиглэдэг
        Ачийг тань хариулна гэж олон жил би худлаа ярилаа
        Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг гавьяатан шиг
        Сөөг сөөх гэж хэвтүүлээд номхон тэмээ ноолон шиг
        Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа түлхүүллээ.
        Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх шиг
        Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтөлнө,
        Газар дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
        Ганзагагдсан хэдэн зээтэйгээ хамт хэдэнтээ хэлд орно
        Гадаа навчис эргэж он жил биднийг унасан навч шиг орхино,
        Гайгүй дээ би аавыгаа жаргааж гэж өөийгөө хуурна.
        Ганцхан зүрхний чинь цохилт намайг зэмлэн цохиолж
        Газар дээр аав минь хүртэл мөнх бишийг сануулдаг
        Хазгайлж болохгүй титэм шиг нэрээр тань би овоглосон
        Өргөст орчлонд хүү нь бүдчээд уйлж суухын цагтаа
        Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа.

Bi...

Би...


Салах төдий хоромхон агшинд хайрыгаа санаж
Савааг
үй охидын шохоорхсон харцтай байлдаж
З
өрөн өнгөрөх бүсгүй бүрээс хайртыгаа харамлаж
З
үрх сэтгэлээ зовоож баахан гиюүрдэг би хайртай хартай бүсгүй

З
өвхөн чамд хайртайгаа нотлох гэж
Эргэх д
өрвөн улирлыг ч өөрчилж чаддаг
Би д
өрвөн улирал шиг бүсгүй
Би д
өрвөн улирлын эзэн бүсгүй

Элчилг
үй төөнөх халуун зунаар
Хаврын шуурга шиг аашилж хамаг новшоо чирээд
Хаалгаа
үүдээ хага шидээд
Хаашаа ч хамааг
үй гүйчихдэг би хавар шиг бүсгүй

Тэсгим жавар хаалга нэвт
үлээж
Тансаг х
өнжилд жавар хургах агшинд
Х
өлдүү жаврыг хөнжлөөсөө хөөж
Хайрыгаа халуун илчинд умбуулдаг би зун шиг б
үсгүй

Айраг найр хэсээд х
өлчүүрхсэн намар
Айлын б
үсгүй нөхөрт минь хөөрхөн харагдах вий гэхээс эмээж
Намрын дунд сарын шинийн 17 болгонд би хуримаа хийх гэж буй б
үсгүй шиг
Наалинхай уян байж чаддаг би намар шиг б
үсгүй

Хайрт минь намайг халамжаар дутааж
Хайрын
үгээ ховорхон хэлбэл
Халуун ялдам зангаа
үлдэн хөөж яг л
Идэр есийн х
үйтэн тачигнах адил
Ихэмсэг бардам м
өсөн хатагтай шиг болдог би өвөл шиг бүсгүй

Ээлжлэн улирах д
өрвөн улирлыг өөртөө шингээсэн
Эгэл даруухан жирийн б
үсгүй би
Хавар шиг, зун шиг, намар шиг,
өвөл шиг
Хэзээ ямар улирал миний сэтгэлд ноёлохыг
Хэн бугай нь ч хэлж мэдэх аргаг
үй
Би д
өрвөн улирал шиг бүсгүй
Би д
өрвөн улирлын эзэн бүсгүй

(Нийт: 5)